A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 08/23

Улаанбаатар хот

Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "к", 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2000 оны 07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлийн давааны өвөр хэсэг Минж нутагшуулах, үржүүлэх төв орчмын 145 га газрыг орон нутгийн хамгаалалтад авч, хилийн цэсийн солбицлыг нэгдүгээр, хамгаалалтын горимыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Орон нутгийн хамгаалалттай газрын хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Д.Сумъяабазар/-д даалгасугай.

ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН