A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН МӨНГӨНМОРЬТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 01

Булаг

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Ц.Батдоржийн өргөн мэдүүлсэн "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "Д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай

2. Хог хаягдлын хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, олон нийтэд сурталчлан таниулж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж, Хог хаягдлын менежментийг сайжруулан, орлогыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Батдорж)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Хог хаягдлын үйлчилгээний хураамж шинэчлэн тогтоох тухай " 43 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА Э.ЭРХЭМБАЯР