- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦОГТ-ОВОО СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ЦОГТ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 3/3
Цогт-Овоо
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,6.3, 6.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын хэмжээг батлагдсан хувь хэмжээний дагуу төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /ЦН.Наранзаяа/-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Б.УЧРАЛТ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ЦОГТ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 3/04
Цогт-Овоо сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малчин болон мал бүхий этгээдийн амьжиргааг дэмжих зорилгоор малын тоо толгойд ногдуулах малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрт 0 (тэг) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/3, 2024 оны 2/18 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
ХУРЛЫН ДАРГАС.ТӨГСБААТАР
Текст томруулах
A
A
A
