- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БӨХМӨРӨН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ БӨХМӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 4/01
Байшинт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д" хэсэг, 18.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бөхмөрөн сумын малчин, мал бүхий этгээдээс авах нэг малд ногдох албан татварын хэмжээг 5 төрөл тус бүрээр дараах байдлаар тогтоосугай.
Адуу-700
Тэмээ-700
Үхэр-400
Хонь-300
Ямаа- 500
2.Тогтоосон малын тоо толгойн албан татварыг хугацаанд нь бүрэн төлүүлэх ажлыг зохион байгуулах, тогтоолыг иргэдэд сурталчилан таниулах арга хэмжээ авахыг сумын Засаг дарга Б.Сүхтулга, сумын Татварын улсын байцаагч С.Сонинбаяр нарт тус тус даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Лхамхүү нарт тус тус үүрэг болгосугай.
.
ДАРГА Л.ГАНТӨМӨР

УВС АЙМАГ БӨХМӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 10/05
Байшинт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 63 дугаар зүйлийн 63.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.3 дахь заалтыг тус тус үндэслэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Бөхмөрөн сумын малчин, мал бүхий этгээдээс авах нэг малд ногдох албан татварын хэмжээг 5 төрөл тус бүрээр дараах байдлаар шинэчлэн тогтоосугай.
Адуу-150
Тэмээ-100
Үхэр-150
Хонь-100
Ямаа- 150
2.Шинэчлэн тогтоосон малын тоо толгойн албан татварыг хугацаанд нь бүрэн төлүүлэх ажлыг зохион байгуулах, тогтоолыг иргэдэд сурталчилан таниулах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга Б.Сүхтулга, сумын Татварын улсын байцаагч Н.Заяахүү нарт тус тус даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга (Д.Лхамхүү)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг баталсантай холбогдуулан "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
