A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3, 4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"3.Хамтын удирдлагын байгууллага батлагдсан төлбөрийн хэмжээнээс илүү хэмжээгээр төлбөр хураан авсан, батлагдсан төлбөр дээр нэмэлт төлбөр ногдуулсан, хуульд заасан тайлан, мэдээг зохих хугацаанд ирүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хамтын удирдлагын байгууллага үйл ажиллагаагаа ашгийн төлөө болгож өөрчилсөн, хууль болон хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, зохиогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулсан, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг үл харгалзан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "эрх болон түүнд хамаарах" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зохиогчийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР