A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зэвсэгт хүчний тухай хуульд доор дурдсан агуулгатай 181 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

1/181 дүгээр зүйл.Зэвсэгт хүчний хөгжлийн сан

Хэвлэх

"181.1.3эвсэгт хүчний зэвсэглэл, техник хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүнийг сургах, чадавхыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарын алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилго бүхий Зэвсэгт хүчний хөгжлийн сантай байна.

181.2.3эвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

181.2.1.улсын төсвийн хөрөнгө;

181.2.2.гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнээс өгсөн хандив, тусламж;

181.2.3.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон зохих хэсэг;

181.2.4.энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөр;

181.2.5.үндсэн хөрөнгө болон зэвсэглэлээс хасагдаж, акт тавигдсан зарим төрлийн техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, эд хөрөнгийг худалдан борлуулсны орлого;

181.2.6.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон ашиг;

181.2.7.энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр;

181.2.8.гадаад улстай цэрэг болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээний дагуу олгосон хандив, тусламжийн орлого.

181.3.3эвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

181.3.1.зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг сайжруулах;

181.3.2.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, бусад олон талт үүрэг гүйцэтгэх, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт болон бэлтгэлийг хангуулах;

181.3.3.зэвсэгт хүчний зэвсэглэл, техник хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэргийн анги, байгууллагын болон сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх;

181.3.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотой бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;

181.3.5.энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах;

181.3.6.батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан, албан хаагчийн нийгмийн хамгаалал болон ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах;

181.3.7.3эвсэгт хүчний хөгжлийн сангийн олон улсын гэрээний заалтын дагуу зориулалт зааж олгосон хандив, тусламжаас бусад орлогын 70-аас доошгүй хувийг энэ хуулийн 181.3.1, 181.3.2, 181.3.3, 181.3.4, 181.3.5-д заасан зориулалтаар санхүүжүүлэх;

181.3.8.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцох анги, салбар, нэгжийн бэлтгэлийг хангах.

181.4.Энэ хуулийн 181.2.6-д заасан эх үүсвэрээр улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Зэвсэгт хүчний хэрэгцээнд худалдан авчболно.

181.5.Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон төлөвлөх боломжгүй орлогыг төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлогод тооцож, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулна.

181.6.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, түүний зарцуулалтыг батлан хамгаалах бодлого болон тухайн улстай байгуулсан гэрээний нөхцөл, болзолтой уялдуулан шаардлагатай бол Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцын зэрэглэлд хамааруулна.

181.7.3эвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР