A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАНКНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"4.1.3."банкны системд нөлөө бүхий банк" гэж Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкийг;"

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР