- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАРИЛГЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 01 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:
"6.4.Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, баталгаажуулах болон барилгын ажилд ашиглах олон улсын норм, дүрэм, стандартыг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмын дагуу бүртгэж, мөрдөнө."
2/23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг:
"23.7.Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, баталгаажуулахад Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна."
3/26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг:
"26.5.Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн барилгын ажлын зөвшөөрөл олгох харилцааг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна."
2 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтын "хийн хоолой" гэсний дараа ", газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
