A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 11 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.55 дахь заалт:

"4.1.55."Ирээдүйн өв сангийн төсөв" гэж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, хуримтлал үүсгэх зорилгоор тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг."

2/59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэг:

"59.7.Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 5 хувийг тухайн эх үүсвэрийн 20 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймагт тэнцүү хэмжээгээр, 15 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш 20 хүртэлх хувийг бүрдүүлэх аймагт бүрдүүлсэн хэмжээгээр нь хувь тэнцүүлж, мөн хуулийн 59.1.5-д заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 30 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймагт тэнцүү хэмжээгээр тус тус хуваарилна."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6 дахь хэсэг, 8.6.3 дахь заалт, 8.8, 8.9 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын ", Нийгмийн даатгалын сангийн төсөв" гэсний өмнө ", Ирээдүйн өв сангийн төсөв" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2.2 дахь заалтын "30" гэснийг "50" гэж, 60 дугаар зүйлийн 60.10 дахь хэсгийн ", 60.5" гэснийг "60.6" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2.3 дахь заалтын "60.2.6,", ", 60.7" гэснийг, 60 дугаар зүйлийн 60.9 дэх хэсгийн ", 60.7" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.3.4 дэх заалт, 59.4, 59.6 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.2.2, 60.2.6 дахь заалт, 60.5, 60.7, 60.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 4 дүгээр зүйлийн 4.1.55 дахь заалт, 2 дугаар зүйлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, бусад зүйл, хэсэг, заалтыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР