A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "Мэргэжлийн" гэсний өмнө "Кино урлагийг дэмжих сан," гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Кино урлагийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР