A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 04 сарын 08 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.3.24 дэх заалт:

"5.3.24.Хүүхдийн төлөө сан."

2/212 дугаар зүйл:

"212 дугаар зүйл.Хүүхдийн төлөө сан

Хэвлэх

212.1.Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна.

212.2.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

212.2.1.автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого;

212.2.2.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлого;

212.2.3.бусад.

212.3.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

212.3.1.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;

212.3.2.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;

212.3.3.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.

212.4.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР