A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 сарын 21 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "төлбөр тооцоо" гэснийг "мөнгөн хөрөнгийн шилжүүлэг" гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын "хадгаламж" гэснийг "даатгагдах хадгаламж" /цаашид "хадгаламж" гэх/" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР