- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 01 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.5 дахь хэсэг нэмсүгэй:
"7.5.Энэ хуулийн 7.2.6-д заасан зээл, хадгаламжийг Монголбанкны хяналт шалгалтаар тогтоосон бол хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээг авч, Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ."
2 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"5.4.2.банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсон;"
3 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6.в дэд заалтын "даатгалын тохиолдол бий болох үед" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
