- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 01 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/25 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:
"4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн бусад байгууллага, албан тушаалтан, банк, аливаа хүн, хуулийн этгээд Монголбанк, түүний хянан шалгагчаас энэ хуульд заасан хяналт шалгалтын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
5.Монголбанкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан, хянан шалгагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт үзүүлсэн, нөлөөллийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хуульд заасны дагуу холбогдох этгээдэд мэдээлнэ."
2/25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт:
"4/хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан шийдвэртэй нь холбоотой аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах, холбогдох бусад зардлыг Монголбанк хариуцах."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
