A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 4 сарын 08 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 171.3, 171.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"171.3.Автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж болно.

171.4.Энэ хуулийн 171.3-т заасан орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлнэ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР