A

A

A

Бүлэг: 1979

2021 оны 5 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно."

2 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн "ЭХ," гэсний дараа "ЭЦЭГ," гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "хүүхдээ асарч байгаа эх," гэсний дараа "эцэг," гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн "Эх," гэсний дараа "эцэг," гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын "ажилгүй эх" гэсний дараа ", эцэг" гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "хүүхдээ асарч байгаа эх" гэсний дараа ", эсхүл эцэг" гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн "тэтгэмж авах эх" гэсний дараа ", эцэг" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй."

4 дүгээр зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн "эцэг, эсхүл" гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР