- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 05 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Оюуны өмчийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:
"6.5.Энэ хуулийн 6.3-т заасан сайн дурын бүртгэл хөтлөх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
2/12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалт:
"12.2.3.хамтын удирдлагын байгууллага, зохиогчийн эрхийг хамгаалах, төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх байгууллага, бүтээл ашиглагч болон төрийн байгууллагыг зохиогчийн эрхийн талаарх мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хамтран ажиллах."
2 дугаар зүйл.Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн "хянах" гэснийг "хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Оюуны өмчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.2.1 дэх заалтын "эрх болон түүнд хамаарах" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зохиогчийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
