A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НОМЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Номын сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

 

1/10 дугаар зүйлийн 10.5, 10.6 дахь хэсэг:

 

"10.5.Хүүхдийн номын сан нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ном, мэдээллийн үйлчилгээг үзүүлнэ.

 

10.6.Бүх төрлийн номын сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, салбарын хөгжлийн бодлого боловсруулахад санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий орон тооны бус Номын сангийн Үндэсний зөвлөл соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана. Уг зөвлөлийн ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

 

2/24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг:

 

"24.5.Энэ хуулийн 24.1-д заасан зардлыг төр хариуцна."

 

2 дугаар зүйл.Номын сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "сургалтын," гэсний дараа "хүүхдийн," гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "авчрах" гэсний дараа ", монгол судлалын чиглэлээр гадаадад хэвлэгдсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт нөхөн бүрдүүлэх" гэж тус тус нэмсүгэй.

 

3 дугаар зүйл.Номын сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

"18.4.Энэ хуулийн 18.1-д заасан номыг худалдан авахдаа номын татгалзал, номын борлуулалтын судалгаа болон цахим санал асуулгын дүнг үндэслэн худалдан авна."

 

4 дүгээр зүйл.Номын сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "номын жагсаалтыг үндэслэн" гэснийг "номыг" гэж өөрчилсүгэй.

 

5 дугаар зүйл.Номын сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

6 дугаар зүйл.Энэ хуулийг Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР