A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн гарчгийг "Өршөөл, уучлал үзүүлэх" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "чөлөөлж болно" гэснийг "чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР