- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтын "эс үйлдэхүйг" гэсний дараа ", эсхүл бэлгийн сэдэлтэй аливаа үйлдлийг давуу эрх, боломж эдлүүлэх болзол болгон тавихыг" гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "Талууд хамтын гэрээ," гэсний дараа "хамтын" гэж, 11.4.2, 11.5.1, 11.5.2, 11.6.1, 11.6.2 дахь заалтын "бэлгийн" гэсний өмнө "ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл," гэж, 11.5.3 дахь заалтын "мэдэгдэж" гэсний өмнө "болон эрх бүхий байгууллагад" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"11.4.1.ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах;"
3 дугаар зүйл.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "Хөдөлмөр эрхлэлт болон" гэснийг "Ажил эрхлэлт," гэж, 11.4 дэх хэсгийн "ажлын байранд" гэснийг "ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл," гэж, "бэлгийн дарамтыг" гэснийг "тэдгээрийг" гэж, 11.5.3 дахь заалтын "7.2, 7.4-т" гэснийг "6.1, 6.4, 7.1, 7.2-т" гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн "хөдөлмөрийн ганцаарчилсан буюу хамтын маргааныг" гэснийг "хөдөлмөрийн эрхийн болон хөдөлмөрийн сонирхлын маргааныг" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.6 дахь заалтын "Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1 дэх заалтыг хэрэгжүүлэх болон" гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсгийн "тухай хуулийн 130.2-т заасны дагуу хөдөлмөрийн" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
