- Нүүр
- Монгол Улсын хууль
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалтын "ажил мэргэжлийн лавлахад" гэснийг "ажил мэргэжлийн стандартад" гэж, 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх заалтын "улсын хэмжээнд мөрдөх ажил, мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт" гэснийг "ажил мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт" гэж, 8 дугаар зүйлийн 8.4.9, 8.4.20 дахь заалтын "мэргэжлийн зэрэг" гэснийг "мэргэшлийн зэрэг" гэж, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийн "мэргэжлийн өндөр зэрэгтэй" гэснийг "мэргэшлийн өндөр зэрэгтэй" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
