- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 245
Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тушаалын хавсралтаар баталсан журмын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Баярбат)-т, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (М.Буяндэлгэр)-т тус тус даалгасугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд үүрэг болгосугай.
САЙД Б.МӨНХБААТАР

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 35
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Журам шинэчлэн батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар, "Журам батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 245 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүүд даалгасугай.
САЙД Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
