- Нүүр
- Эрх зүйн акт
- ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ
"Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах
эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих
журам"-ын хоёрдугаар хавсралт
ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ
1.Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад олгох гэрчилгээ /цаашид "гэрчилгээ" гэх/-ний загварыг тодорхойлов.
2.Эрхийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.
3.Эрхийн гэрчилгээ нь 4 шатлал бүхий нууцлалтай, үнэт цаас байна.
4.Гэрчилгээний загварыг тодорхойлолтод хавсаргав.
ГЭРЧИЛГЭЭНИЙ НҮҮРЭН ТАЛ, АГУУЛГА
5.Гэрчилгээний өргөн нь 22 см, урт нь 30 см 5 мм байна.
6.Гэрчилгээний дэвсгэр С-51%, М-2%, Ү-7%, К-0% кодын цэнхэр өнгөтэй байх ба 11 мм-ийн өргөнтэй С-100%, М-52%, Ү-20%, К-31% кодын цайвар цэнхэр өнгийн сүлжмэл хээн хүрээтэй байна.
7.Гэрчилгээний дээд хэсэгт 22.5х45 мм хэмжээтэй соёмбыг байрлуулна. Соёмбо нь MNS6262:2011 стандартад заасан шаардлагыг хангасан байна.
8.Соёмбын хажуу талд эрхийн гэрчилгээний дугаар байна.
9.Эрхийн гэрчилгээний дугаарыг 7-н оронтой /00-000/00/ тоогоор тэмдэглэж, ангилал, кодыг оруулах ба 00- аймаг, дүүргийн код, 000- тухайн жилд олгогдож буй эрхийн дугаар, 00- эрх олгогдсон оныг илэрхийлнэ.
10.Соёмбын доод талд эрх олгосон хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийг С-100%, М-52%, Ү-20%, К-31% кодын хөх өнгөөр, том үсгээр (Arial bold, үсгийн хэмжээ 24) бичсэн байна.
11.Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийн доод талд, С-51%, М-2%, Ү-7%, К-0% кодын хөх өнгөөр том үсгээр (Arial bold, үсгийн хэмжээ 96) "ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ" гэсэн гарчиг байх ба түүний доод талд эрхийн гэрчилгээний дугаарыг бичнэ.
12.Ажлын төрлийг товчлол үсгээр илэрхийлж "ХБ"- хот байгуулалт гэсэн утгаар ойлгож эрхийн гэрчилгээний дугаарын эхэнд бичнэ.
13.Гэрчилгээ нь "Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг үндэслэн ...............аймаг /нийслэл/-ийн ...............сум /дүүрэг/-ийн ........................-д ............................... ажлын төрлөөр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг .....оны .....дугаар сарын .......-ны өдрөөс .....жилийн хугацаатай олгов. Эрхийн гэрчилгээ нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй" гэсэн өгүүлбэр бүхий бичвэртэй байна.
14.Гэрчилгээний доод талд гэрчилгээ олгосон Барилга, хот байгуулалтын сайдын нэр, олгосон огноо, олгосон газрыг бичсэн байна.
ГЭРЧИЛГЭЭНИЙ АР ТАЛ, АГУУЛГА
15.Гэрчилгээний ар талын дээд хэсэгт "Сунгалтын тэмдэглэл:" гэснийг жижиг үсгээр, доод хэсэгт "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг .....оны .....дугаар сарын .......-ны өдрөөс .............. жилийн хугацаатай сунгав." гэсэн өгүүлбэр бүхий бичвэртэй байх ба түүний доод талд Барилга, хот байгуулалтын сайдын нэр, огноо байна.
16.Гэрчилгээний ар талын доод хэсэгт "Аж ахуйн нэгж, байгууллагын захирал /дарга/: .............................. Хаяг:.......................... Утас:................................ Факс:...................................... E-mail:...................................." гэсэн өгүүлбэр бүхий бичвэртэй байна.
ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВСРАЛТЫН НҮҮРЭН ТАЛ, АГУУЛГА
16.Гэрчилгээ нь хавсралттай байх бөгөөд хавсралт нь гэрчилгээний салшгүй хэсэг байна.
17.Хавсралтын баруун дээд талд "Гэрчилгээний хамт хүчинтэй" гэсэн бичиглэл, түүний доод талд "ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВСРАЛТ" гэсэн гарчиг, түүний доод талд "Нэмэлт ажлын төрөл" гэсэн бичвэр бичигдэнэ.
18.Хавсралтын доод талд баталгаажуулсан Барилга, хот байгуулалтын сайдын нэр, нэмэлт өөрчлөлтийг оруулсан огноог оруулна.
ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВСРАЛТЫН АР ТАЛ, АГУУЛГА
19.Хавсралтын дээд талд хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэр, түүний доод талд эрх эзэмшигчтэй байгуулсан гэрээг жил бүр дүгнэсэн тухай тэмдэглэл, гэрээ дүгнэсэн албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тэмдгийг дарах зориулалттай хүснэгт байх ба гэрээ дүгнэсэн огноо, тэмдэглэгээ хийсэн албан тушаалтны нэр, баталгаажуулсан "тэмдэг"-ийг дарсан байна.
НҮҮР ТАЛ
Серийн дугаар
|
СОЁМБО
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ
Бүртгэлийн дугаар ..........
"Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг үндэслэн............................................................................................аймаг/нийслэл/-ийн .................................................................................................................сум /дүүрэг/-ийн .........................................................................................................................................-д ..........................................................................................................................................
/улсын бүртгэлийн дугаар/ /регистрийн дугаар/
............................................................................................................................................ ............................................................................................................................................
............................................................................................................................................ ................................................................................. ажлын төрлөөр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг ....... оны ..... дугаар сарын ........-ны өдрөөс .....................жилийн хугацаатай олгов.
Эрхийн гэрчилгээ нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй.
БАРИЛГА, ХОТ
БАЙГУУЛАЛТЫН САЙД __________ /гарын үсгийн тайлал/
|
|
Улаанбаатар хот |
|
огноо |
|
АР ТАЛ
Сунгалтын тэмдэглэл:
Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг ..... оны .....дугаар сарын ....... -ны өдрөөс .............. жилийн хугацаатай сунгав.
БАРИЛГА, ХОТ
БАЙГУУЛАЛТЫН САЙД __________ /гарын үсгийн тайлал/
|
|
|
|
огноо |
|
Аж ахуйн нэгж, байгууллагын захирал /дарга/:........................../гарын үсгийн тайлал/ Хаяг:................................................................................................................................. Утас:................................ Факс:...................................... E-mail:....................................
НҮҮР ТАЛ
. . . . . . . . дугаар эрхийн гэрчилгээний хавсралт
Гэрчилгээний хамт хүчинтэй.
ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВСРАЛТ
Нэмэлт ажлын төрөл:
............................................................................................................................................ ............................................................................................................................................
............................................................................................................................................
............................................................................................................................................ ............................................................................................................................................
............................................................................................................................................
БАРИЛГА, ХОТ
БАЙГУУЛАЛТЫН САЙД __________ /гарын үсгийн тайлал/
|
|
|
|
огноо |
|
АР ТАЛ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Гэрээ дүгнэсэн тэмдэглэл |
Албан тушаалтны гарын үсэг, тэмдэг |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
--------оОо-------
"Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах
эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих
журам"-ын гуравдугаар хавсралт
БАТЛАВ. БАТЛАВ.
".............................." "................................."
ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЭРХ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА, ЭРХ АВСАН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ХООРОНД БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
20 ...оны ...... дугаар сарын .... -ны өдөр |
Дугаар ... |
Улаанбаатар хот |
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "эрх эзэмшигч" гэх/ бүр ............................................................... /цаашид "зохион байгуулагч байгууллага" гэх/ -тай энэхүү гэрээг байгуулж ажиллана.
1.2.Зохион байгуулагч байгууллага, эрх эзэмшигч хоёр тал хууль эрх зүйн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа хамтран хэрэгжүүлэхэд гэрээний зорилго оршино.
1.3.Талууд нь Хот байгуулалтын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд энэхүү гэрээг байгуулж, хууль тогтоомжид заагдсан эрх, үүргийг хүлээнэ.
1.4.Нэг талаас зохион байгуулагч байгууллагыг төлөөлж ................................... /байгууллагын нэр/ ..................... /албан тушаал/ ........................ овог ................. нэр, нөгөө талаас эрх эзэмшигчийг төлөөлж "............................................" ХХК-ийн .......... /албан тушаал/ .............................. овогтой ........................... нар нь Барилга, хот байгуулалтын сайдын 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тушаалыг үндэслэн энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Зохион байгуулагч байгууллагын эрх, үүрэг
2.1.Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, заавар зэрэг эрх эзэмшигчийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн акт, норм норматив, техникийн баримт бичгүүдийн талаарх мэдээ, мэдээллээр шуурхай хангаж ажиллана.
2.2.Эрх эзэмшигчийн тайлан, мэдээг тогтоосон хугацаанд нь авч, мэдээллийн санд нэгтгэх, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тэдний ажил, үйлчилгээний талаар тодорхойлолтыг гаргаж өгөх, салбарын бодлого, чиглэлийг боловсруулахад ашиглана.
2.3.Мэргэжил дээшлүүлэх, гадаад, дотоодын ижил төстэй ажил, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын туршлагыг судлах, дадлага хийх, үзэсгэлэн, семинар, зөвлөгөөнийг зохион байгуулах, үйл ажиллагаагаа өргөтгөхөд мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлнэ.
2.4.Эрх эзэмшигчийн ирүүлсэн тайлан болон холбогдох бичиг баримтыг үндэслэн инженер, техникийн ажилтан /мэргэжилтэн/-ы шилжилт хөдөлгөөнийг мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулна.
2.5.Мэргэжлийн хяналтын байгууллага, иргэдийн мэдээллийн дагуу илэрсэн зөрчил, дутагдлыг мэдээллийн нэгдсэн сан /Тусгай бүртгэл/-д бүртгэх, энэ талаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагад албан бичгээр мэдэгдэх, зөрчлийг арилгах талаар хийсэн ажлын үр дүнг харгалзан бүртгэлээс хасах, тендерийн хороо, үнэлгээний хэсэгт энэ талаар мэдээлэл өгнө. Эрхийг хүчингүй болгох асуудлаар санал боловсруулж, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэн, харьяалах татварын алба, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, нийтэд мэдээлнэ.
2.6.Эрх эзэмшигч байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, удирдамж, чиглэлийг өгөх, мэдээ тайланг хугацаанд нь авч байна.
2.7.Эрхийн хугацааг сунгуулаагүй, хуанлийн 30 хоног хэтрүүлсэн тохиолдолд эрхийг хүчингүйд тооцож, нийтэд зарлана.
2.8.Эрхийн гэрчилгээг зориулалтын бусаар ашигласан, хуурамчаар үйлдсэн, засварласан, бусдад шилжүүлсэн, барьцаалсан, эрхийг сунгуулахдаа хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд эрхийг нь цуцлах саналыг гаргана.
2.9.Эрх эзэмшигч нь эрхийн хүрээнд заагаагүй ажлын төрлийг гүйцэтгэсэн, мөн суурь нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн нөхцөлд олгогдсон эрхийг хүчингүй болгох саналыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Гурав. Эрх эзэмшигчийн эрх, үүрэг
3.1.Эрх эзэмшигч нь хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийн ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагыг хангаж, олгогдсон эрхийн хүрээнд ажил үйлчилгээ эрхэлнэ.
3.2.Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, А/184 дугаартай тушаалын хавсралт маягтын дагуу мэдээ, тайланг жилд 2 удаа буюу хагас жилийн байдлаар тухайн оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн байдлаар дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор "www.mcis.gov.mn" цахим системээр ирүүлнэ. (үйл ажиллагаа явуулаагүй бол үйл ажиллагааны тайланг "Х" –ээр ирүүлнэ).
3.3.Зөвлөх болон мэргэшсэн, бусад инженер, техникийн ажилтан /мэргэжилтэн/-ы шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн тэмдэглэл /суурин утас, факс, Е-майл хаяг, шуудангийн хаяг/-ийг зохион байгуулагч байгууллагад мэдэгдэж, тэмдэглэлийг хийлгэнэ.
3.4.Эрх эзэмшигч нь тухайн эрхийг авснаас хойш ажлын 7 хоногийн дотор харьяалагдах татварын албанд эрхлэх үйл ажиллагааны чиглэлээ бүртгүүлсэн байна.
3.5.Эрхийн хүрээнд ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, журам, заавар, альбом, каталог зэрэг техникийн баримт бичгүүдийн фондыг тогтмол баяжуулна.
3.6.Инженер, техникийн ажилтан /мэргэжилтэн/-ы мэргэшлийг дээшлүүлэх, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулна.
3.7. Зохион байгуулагч байгууллагын зүгээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, сургалт, хяналт-шинжилгээ, үнэлгээнд инженер, техникийн ажилтан /мэргэжилтэн/-аа бүрэн хамруулах, удирдамж чиглэл авна.
3.8."Барилгын норм, норматив боловсруулах санг бүрдүүлэх, зарцуулах журам"-д заасны дагуу Норм, нормативын санд төвлөрүүлэх хөрөнгийг улирал бүрийн дараа сарын 15-ны дотор .................... тоот дансанд шилжүүлнэ.
Дөрөв. Гэрээг цуцлах хугацаа, үндэслэл
4.1.Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
4.2.Эрх эзэмшигчийн зүгээс энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах буюу эрхийг хүчингүй болгох асуудал тавигдана. Хэрэв гэрээг цуцлахаар бол 14-өөс доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ.
4.3.Энэхүү гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд эрх олгогдсон, сунгагдсан өдрөөс цуцлагдах хүртэл хугацаанд хүчинтэй байна.
Тав. Гэрээний тусгай тэмдэглэл
5.1.Эрх олгосон ажлын төрлийн заалт:
....................................................
5.2.Эрх эзэмшигчийн байршил, хаяг:
........................................................................................................................................................................................................................................................................................
Утас:......................................... Факс:........................................
Цахим хаяг:.............................................
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Зохион байгуулагч байгууллагыг төлөөлж: ........................................................... ............................................................ /.............................../ Утас:............................. |
Эрх эзэмшигчийг төлөөлж: .................................................................. ..................................................................... ..................................................................... /................................/ Утас:............................. |
--------оОо-------
Текст томруулах
A
A
A