A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн дараах зүйлд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалт:

"3.1.20."банкны системд нөлөө бүхий банк" гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг."

2/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг:

"4.2.Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна."

3/27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг:

"27.5.Монголбанк доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэнд тооцно:

27.5.1.банк хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон, эсхүл гаргаж өгөх боломжгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон;

27.5.2.зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон;

27.5.3.банкны пассив нь активаасаа хэтэрсэн, эсхүл ердийн боломжит хугацаанд хэтрэх нь хяналт шалгалтаар тогтоогдсон."

4/34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг:

"34.4.Банкны эрх бүхий албан тушаалтан Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээнэ."

5/38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэг:

"38.5.Банк холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон мэдээллийг нийтэд мэдээлнэ."

6/43 дугаар зүйлийн 43.2.13 дахь заалт:

"43.2.13.шаардлагатай тохиолдолд мэргэшсэн бусад этгээдтэй хамтран банкинд шалгалт хийх."

7/48 дугаар зүйлийн 48.1.17 дахь заалт:

"48.1.17.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан үндэслэлээр банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох."

8/52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалт:

"52.1.3.шаардлагатай тохиолдолд банкны хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх."

9/52 дугаар зүйлийн 52.2.8, 52.2.9 дэх заалт:

"52.2.8.хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;

52.2.9.хуульд нийцсэн бусад."

2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн гарчгийн "төрөл" гэсний дараа ", хэлбэр" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалтын "хууль тогтоомжоор хориглоогүй" гэсний өмнө "энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай," гэж, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтын "өөрийн хөрөнгийн хүрэлцээ" гэсний өмнө "хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ," гэж, "зээл төлөгдөхөд" гэсний өмнө "активын эрсдэл," гэж, "гадаад валютын" гэсний өмнө "эх үүсвэрийн төвлөрөл," гэж, 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсгийн "хувьцаа эзэмшигчид" гэсний өмнө "нөлөө бүхий" гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн "зөвшөөрөл олгох" гэсний дараа ", банкны хувьцаа эзэмших хязгаарлалтыг тооцох, тогтоох" гэж, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтын "гэмт хэрэгт" гэсний өмнө "эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг" гэж, 33 дугаар зүйлийн 33.3.3 дахь заалтын "таван жилийн хугацаанд" гэсний дараа "төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад" гэж, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн "төлбөрийн чадвар," гэсний дараа "банкны систем дэх нөлөө," гэж, мөн зүйлийн 35.4 дэх хэсгийн "зээл төлөгдөхөд" гэсний өмнө "активын эрсдэл," гэж, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн "журмын дагуу" гэсний дараа "банкны системд нөлөө бүхий" гэж, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийн "банкийг" гэсний дараа "албадан" гэж, 69 дүгээр зүйлийн 69.1.4 дэх заалтын "зээл авах" гэсний өмнө "банкны хөрөнгө нь үйл ажиллагааны зардлыг гаргахад хүрэлцэхгүй тохиолдолд" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Банкны тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалт:

"3.1.12."банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч" гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг;"

2/3 дугаар зүйлийн 3.1.16 дахь заалт:

"3.1.16."банкны нөхцөлт удирдлага" гэж Монголбанкны хяналт шалгалтаар банкны зохистой засаглал алдагдсан, эсхүл банк богино хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, эсхүл банкны удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд, албан тушаалтан хуулийг ноцтой зөрчсөн нь банкны үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсгэсэн, эсхүл банк их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл нэмэгдсэн, төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү, үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;"

3/27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт:

"27.1.2.энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн тухай Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол;"

4/30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг:

"30.3.банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно."

5/31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг:

"31.2.Банкны төлөөлөн удирдах зөвлөл ес ба түүнээс дээш гишүүнтэй байна."

6/33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг:

"33.1.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна."

7/36 дугаар зүйл:

"36 дугаар зүйл.Банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох

Хэвлэх

36.1.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна.

36.2.Энэ хуулийн 36.1 дэх хэсэгт заасан хязгаарлалт нь дараах тохиолдолд хамаарахгүй:

36.2.1.энэ хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан тусгай зориулалтын банк;

36.2.2.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкны төрийн эзэмшлийн хувьд.

36.3.Банк шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход Монголбанкнаас тухай бүр зөвшөөрөл авах бөгөөд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад Монголбанкнаас тогтоосон шалгуурыг үндэслэн мэдэгдэх, зөвшөөрөл авахтай холбоотой харилцааг энэ хуулийн 36.11-д заасан журмаар зохицуулна.

36.4.Энэ хуулийн 36.3-т заасан зөвшөөрлийг авахдаа банк хувь нийлүүлэх хөрөнгийн гарал үүсэл, тухайн этгээд нь хууль, журмын шаардлагыг хангасан эсэхийг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хувьцаа эзэмших хугацаандаа тогтмол хангана.

36.5.Энэ хуулийн 36.4-т заасан баримт нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ хуулийн 27.1.5-д заасан үндэслэл үүснэ.

36.6.Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ.

36.7.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна.

36.8.Энэ хуулийн 36.7-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг Монголбанк банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцох бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд худалдах, шилжүүлэх үүрэгтэй.

36.9.Энэ зүйл нь энэ хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан банк байгуулах, банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас эзэмших иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн холбогдох этгээдэд нэгэн адил хамаарна.

36.10.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь банкны хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээг Монголбанкинд ирүүлнэ.

36.11.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, банкны хувьцааг худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх болон аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад энэ хуулийн 36.3-т заасны дагуу тогтоосон шалгуурыг үндэслэн Монголбанкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах журмыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.

36.12.Банкны хувьцаа эзэмшигч нь хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг барьцаалах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банкинд буцаан худалдахыг хориглоно.

36.13.Иргэн, хуулийн этгээд бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглоно.

36.14.Энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан банкны хувьцааг Монголбанк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг хориглоно.

36.15.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.

36.16.Банкны гаргасан хувьцааг худалдан авах хөрөнгө нь мөнгөн хөрөнгө байх бөгөөд энэ хуульд заасны дагуу өр төлбөр, хоёрдогч өглөг, хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэхэд энэ шаардлага хамаарахгүй.

36.17.Банк нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон мэдээлэл, холбогдох баримт бичгийг Монголбанкинд ирүүлэх бөгөөд эцсийн өмчлөгч өөрчлөгдөх бүрд уг мэдээллийг шинэчилж ирүүлнэ.

36.18.Монголбанк банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн мэдээллийг шалгасны үндсэн дээр энэ хуулийн 36.3-т зааснаар зөвшөөрөл авах этгээдийг тогтоож банкинд мэдэгдэнэ.

36.19.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараах шалгуурыг хангасан байна:

36.19.1.тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;

36.19.2.эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;

36.19.3.санхүүгийн чадавхтай байх;

36.19.4.нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн банкны нэгдэл нь Монголбанкнаас хяналт шалгалт хийх боломж бүхий бүтэцтэй байх;

36.19.5.тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон байх;

36.19.6.өөрөө, эцсийн өмчлөгч нь төрийн өндөр албан тушаалтан бус байх."

8/43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалт:

"43.2.1.банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг тогтоож, хангуулах;"

9/48 дугаар зүйлийн 48.1.8 дахь заалт:

"48.1.8.банкны актив, өр төлбөрийн хэмжээ, өөрчлөлтийг хязгаарлах, эсхүл активыг төрөлжүүлэхийг даалгах;"

10/54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэг:

"54.3.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монголбанк банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохгүй."

11/69 дүгээр зүйлийн 69.1.13 дахь заалт:

"69.1.13.банкны актив, пассивын үнэлгээг хараат бус, хөндлөнгийн, мэргэжлийн этгээдээр зохих стандарт, шаардлагын дагуу хийлгэх;"

12/73 дугаар зүйл:

"73 дугаар зүйл.Төлбөр барагдуулах дараалал

Хэвлэх

73.1.Төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагыг банкны эрх хүлээн авагч банкны хөрөнгийг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, төлөгдсөн орлогоос хангахад дараах дарааллыг баримтална:

73.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;

73.1.2.банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтны хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;

73.1.3.банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;

73.1.4.иргэний Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад мөнгөн хадгаламжийн төлбөр;

73.1.5.иргэний Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад харилцах дансны төлбөр;

73.1.6.хуулийн этгээдийн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад мөнгөн хадгаламжийн төлбөр;

73.1.7.хуулийн этгээдийн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх даатгагдсан хадгаламжаас бусад харилцах дансны төлбөр;

73.1.8.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;

73.1.9.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.2.1, 7.2.2, 7.2.3-т заасан хадгаламжийн даатгалд хамаарахгүй хадгаламжийн төлбөр;

73.1.10.Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;

73.1.11.Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;

73.1.12.Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;

73.1.13.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.2.4, 7.2.5, 7.2.6-д заасан хадгаламжийн даатгалд хамаарахгүй хадгаламжийн төлбөр;

73.1.14.зээл, өрийн хэрэгслийн гэрээнд банкны бусад өр төлбөр, хоёрдогч өглөгийн дарааллаас өмнө байхаар заасан зээл, түүнтэй адилтгах өр төлбөр;

73.1.15.бусад өр төлбөр;

73.1.16.хоёрдогч өглөг.

73.2.Банкны эрх хүлээн авагч нь төлбөр барагдуулахдаа гэрээний дагуу тухайн банкны өрийг түүнд ногдох актив хөрөнгийн хамт бүхэлд нь буюу хэсэгчлэн энэ хуулийн 73.1-д заасан дарааллын дагуу бусдад шилжүүлж болно.

73.3.Банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангана.

73.4.Нэг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулах боломжгүй бол тухайн төлбөр бүрийн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангана.

73.5.Энэ хуулийн 73.1-д заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилна."

4 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь заалтын "этгээдийг" гэснийг "хүнийг" гэж, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтын "журмын" гэснийг "журам, шийдвэрийн" гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалтын "этгээд" гэснийг "20 хүртэл тооны хувьцаа эзэмшигч" гэж, 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь заалтын "Ерөнхийлөгчтэй зөвшилцөн" гэснийг "зөвшөөрснөөр" гэж, мөн зүйлийн 31.4.2 дахь заалтын "банкны эрх ашгийг" гэснийг "банк, банкны харилцагчийн эрх ашгийг" гэж, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн "хувьцаат компани болох банкны хувьд" гэснийг "банк" гэж, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийн "батлуулах" гэснийг "батлах" гэж, 52 дугаар зүйлийн 52.2.2 дахь заалтын "бүрмөсөн" гэснийг "бүхэлд нь" гэж, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн "үндэслэлээр" гэснийг "үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд" гэж, мөн зүйлийн 54.4 дэх хэсгийн "Сангийн яаманд" гэснийг "Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдэд" гэж, 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсгийн "хийлгэнэ" гэснийг "хийлгэж болно" гэж, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн "хураамжаас" гэснийг "хураамж, бусад хөрөнгө оруулалтаас" гэж, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн "Монголбанкны" гэснийг "Монголбанк, эрх бүхий бусад этгээдийн" гэж, "гомдол" гэснийг "нэхэмжлэл" гэж, мөн зүйлийн 75.2 дахь хэсгийн "Гомдол" гэснийг "Нэхэмжлэл" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "үүсгэн байгуулагдсан хэлбэрээр хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат;" гэснийг, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын "харилцах" гэснийг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "нэг хувьцаа эзэмшигчтэй банкны хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө," гэснийг, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн "арга хэмжээ авахыг банкнаас шаардах" гэснийг, 52 дугаар зүйлийн 52.1.2 дахь заалтын ", сайжруулах" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг, 361 дүгээр зүйлийг, 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР