A

A

A

Бүлэг: 1979

2021 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.6 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"7.1.6.нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж."

2 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "0.6-1.0" гэснийг "0.6-2.0" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"7.1.2.иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц;"

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР