- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 07 өдөр
Улаанбаатар хот
НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийслэл хотын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.9 дэх заалт:
"4.1.8."автомашин угаалгын газар" гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
4.1.9."авто үйлчилгээ үзүүлэгч" гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг."
2/7 дугаар зүйлийн 7.2.5, 7.2.6 дахь заалт:
"7.2.5.энэ хуулийн 4.1.8-д заасан үйлчилгээ;
7.2.6.энэ хуулийн 4.1.9-д заасан үйлчилгээ."
2 дугаар зүйл.Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын "4.1.3-т" гэснийг "4.1.3, 4.1.8, 4.1.9-д" гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" гэснийг "нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "0-1.0" гэснийг "0-2.0" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
