A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Өрийн удирдлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.24 дэх заалт:

"4.1.24."аймаг, нийслэлийн үнэт цаас" гэж аймаг, нийслэлээс тодорхой төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зорилгоор хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу дотоодын зах зээлд олон нийтэд санал болгон, эсхүл нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд арилжаалах өрийн бичгийг."

2/281 дүгээр зүйл:

"28дүгээр зүйл.Аймаг, нийслэл үнэт цаас гаргах

Хэвлэх

281.1.Аймаг, нийслэл нь тодорхой төсөл, арга хэмжээ, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зорилгоор үндэсний мөнгөн тэмдэгтээр дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно.

281.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн аймаг, нийслэлийн нэрийн өмнөөс үнэт цаас гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

281.3.Энэ хуулийн 281.1-д заасан төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5.1, 18.5.2, 18.5.3, 18.5.4-т заасан шаардлагыг хангасан байна.

281.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга үнэт цаас гаргах тухай саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах бөгөөд дэмжсэн шийдвэр гарсан тохиолдолд төсвийн жил эхлэхээс дөрвөөс доошгүй сарын өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж дүгнэлт гаргуулна.

281.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаар болон хуульд заасан нөхцөл, шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцсэн болохыг тогтоосон тохиолдолд жилийн төсвийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээс өмнө үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.

281.6.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахад энэ хуулийн 19.1-д заасныг удирдлага болгох бөгөөд дараах шаардлагыг бүрэн хангасан байна:

281.6.1.Засгийн газраас үнэт цаас гаргах тухай зөвшөөрөл авсан байх;

281.6.2.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээнд нийцсэн байх;

281.6.3.Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, зээллэгийн төлөвлөгөөнд нийцсэн, аймаг, нийслэлийн төсвийн төсөлд үнэт цаасаар хүлээх үүргийн хэмжээ, үнэт цаас гаргахтай холбогдсон зардлыг тусгасан байх;

281.6.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын энэ хуулийн 16.2-т заасны дагуу гаргасан дүгнэлт нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаар болон хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцсэн болохыг тогтоосон байх;

281.6.5.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах тухай Засаг даргын саналыг дэмжсэн байх;

281.6.6.хууль тогтоомжид заасан бусад.

281.7.Аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Засгийн газар баталж мөрдүүлнэ.

281.8.Аймаг, нийслэлийн үнэт цаасны төлбөрийг улсын төсвийн шилжүүлэг болон дэмжлэгээр төлөхийг хориглоно.

281.9.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахыг хориглоно.

2 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3 дахь заалтын "зохион байгуулах" гэсний дараа ", аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах" гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн "19" гэсний дараа "281" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "6.2.2" гэсний өмнө "281 дүгээр зүйл" гэж, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн "Засгийн газрын" гэсний дараа "болон аймаг, нийслэлийн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн "19.11-д" гэснийг "19.11, 28дүгээр зүйлийн 281.8, 281.9-т" гэж, "32 дугаар зүйлд гэснийг "35.1.7 дахь заалтад" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР