- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалтыг нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.1.10 дахь заалт:
"5.1.10.Аймаг, нийслэлийн үнэт цаас;"
2/9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсэг:
"9.18.Аймаг, нийслэлийн үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах бол Санхүүгийн зохицуулах хороонд хялбаршуулсан журмаар бүртгүүлэх бөгөөд үүнтэй холбоотой журмыг Хороо батална."
3/10 дугаар зүйлийн 10.15.6 дахь заалт:
"10.15.6.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах;"
2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "Засгийн газар," гэсний дараа "аймаг, нийслэл," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
