A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 11 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 91 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"91дүгээр зүйл.Хүүхдийн мөнгөн хуримтлал

Хэвлэх

91.1.2022 оны төсвийн жилд Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор шаардагдах хөрөнгийг энэ хуулийн 7.1-д заасан тухайн жилийн эх үүсвэрээс олгоно.

91.2.Энэ хуулийн 91.1-д заасан шаардагдах хөрөнгийн хэмжээг Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар батална.

91.3.Ирээдүйн өв сангийн батлагдсан төсвийн дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгохтой холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

91.4.Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, энэ хуулийн 91.1-д заасан мөнгөн хуримтлалаас тухайн сард доор дурдсан хугацаанд дараах хувиар тооцож мөнгөн хэлбэрээр авах эрхтэй:

Д/д

Хамрах хугацаа

Мөнгөн хэлбэрээр олгох хувь

1

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл

 

100 хувь

2

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал

 

50 хувь

"

2 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"8.3.Сангийн данснаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 7.1-д заасан орлогын эх үүсвэрийн тухайн жилийн гүйцэтгэлээс энэ хуулийн 91.1-д заасан хөрөнгийг мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор Төрийн санд, үлдэх хэсгийг Ирээдүйн өв сангийн Монголбанкин дахь дансанд тус тус шилжүүлнэ."

3 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн "жил бүрийн улсын төсөвт тусгаж" гэснийг "Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгаж" гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн "энэ хуулийн 9.1-д" гэснийг "энэ хуулийн 9.1, 91 дүгээр зүйлд" гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн "улсын" гэснийг "нэгдсэн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР