- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
"3.Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг татвар, гааль, зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран батална."
2 дугаар зүйл.Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулна:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл |
Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/ |
||
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд |
Бусад сумд |
||
1 |
2 дугуйтай мотоцикл |
2 000-6 000 |
1 800-5 400 |
2 |
3 дугуйтай мотоцикл |
1 500-9 000 |
2 800-8 400 |
3 |
Суудлын автомашин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 16-48 18-54 22-66 |
14-42 16-48 20-60 |
4 |
Микроавтобус /15 хүртэл суудалтай/ |
35 000-105 000 |
28 000-84 000 |
5 |
Автобус |
52 000-156 000 |
40 000-120 000 |
6 |
Ачааны автомашин: 1/ 1 хүртэл тн-ын даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай |
25000-75 000 35 000-105 000 45 000-135 000 55 000-165 000 80 000-240 000 90 000-270 000 100 000-300 000 120 000-420 000 180 000-540 000 220 000-660 000 280 000-840 000 320 000-960 000 360 000-1 080 000 400 000-1 200 000 440 000-1 320 000 480 000-1 440 000 |
20 000-60 000 28 000-84 000 36 000-108 000 44 000-132 000 64 000-192 000 72 000-216 000 80 000-240 000 120 000-360 000 180 000-480 000 200 000-600 000 240 000-720 000 280 000-840 000 320 000-960 000 380 000-1 140 000 420 000-1 260 000 440 000-1 320 000 |
7 |
Тусгай зориулалтын автомашин |
16 000-48 000 |
15 000-45 000 |
8 |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл |
14 000-42 000 |
11 200-33 600 |
9 |
Бага оврын трактор |
7 000-21 000 |
5 600-16 800 |
10 |
Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ |
5 500-16 500 |
5 500-16 500 |
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
