A

A

A

Бүлэг: 1979

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр                                                                             Улаанбаатар хот

                                                                                              Дугаар А/184

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.3, 34 дүгээр зүйлийн 34.2.3, 34.2.4 дэх заалт, 401 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг.Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны А/111 дүгээр тушаалаар баталсан "Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх журам"-д дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1.Журмын 2.3 дахь хэсгийг "2.2.Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх саналд гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт бичигдсэн латин галиг бүхий овог, нэр, төрсөн он, сар, өдөр, иргэншил, паспорт, түүнийг орлох баримт бичгийн дугаар, тус улсаас гарахыг түдгэлзүүлэх зайлшгүй нөхцөл, уг шийдвэртэй холбогдуулан харилцах эрх бүхий байгууллагын албан хаагчийн нэр, албан тушаал, харилцах утасны дугаар зэргийг тодорхой тусгасан байна" гэж өөрчлөн найруулах;

2.Журмын 2.3, 2.6, 4.2 дахь хэсгийн "албан бичиг" гэснийг "санал", 2.6 дахь хэсгийн "хамтатган" гэснийг "тус тусад нь", 2.6, 2.7, 2.8, 4.3 дахь хэсгийн "мэдээллийн нэгдсэн сан" гэснийг "виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан", 2.8, 4.3 дахь хэсгийн "хилийн боомт" гэснийг "нэгж", 2.10 дахь хэсгийн "гарах" гэснийг "гарахаар завдах", 4.1 дэх хэсгийн "Гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэн нь албан болон хувийн зайлшгүй шаардлагын улмаас Монгол Улсаас гарах шаардлагатай болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлж, гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн эсхүл хилээр гарахыг түдгэлзүүлэх үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагаас санал ирүүлсэн бол гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай шийдвэрийг байгууллагын дарга гаргана", 4.2 дахь хэсгийн "түдгэлзүүлэх шийдвэрийг гаргана" гэснийг "түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэрийг тус тусад нь гаргана" гэж тус тус өөрчлөх;

3.Журмын дугаарлалтын "2.4" гэснийг "2.3", "2.5" гэснийг "2.4", "2.6" гэснийг "2.5", "2.7" гэснийг "2.6", "2.8" гэснийг "2.7", "2.10" гэснийг "2.8", "2.11" гэснийг "2.9", "Дөрөв. Гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгох" гэснийг "Гурав. Гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгох", "4.1" гэснийг "3.1", "4.2" гэснийг "3.2", "4.3" гэснийг "3.3", "4.4" гэснийг "3.4", "Тав. Бусад" гэснийг "Дөрөв. Бусад", "5.1" гэснийг "4.1", "5.2" гэснийг "4.2", "5.3" гэснийг "4.3" гэж тус тус өөрчлөх;

Хоёр.Журмын "2.2", "2.9", "3.1", "3.2" дахь заалтуудыг тус тус хүчингүйд тооцсугай.

Гурав.Энэ тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Зөрчил шалган шийдвэрлэх газар (Х.Бэхбат)-т үүрэг болгосугай.

ДАРГАН.УУГАНБАЯР