A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.2.10, 5.2.11 дэх заалт:

"5.2.10.Монгол Улсад бүртгэгдсэн газар зүйн заалттай ижил, эсхүл төсөөтэй байдал нь хэрэглэгчийг барааны гарал үүслийн хувьд төөрөгдөлд оруулах;

5.2.11.барааны тэмдгийг шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн."

2/5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг:

"5.6.Энэ хуульд заасан барааны тэмдгийн ижил, эсхүл төсөөтэй эсэхийг тодорхойлох шалгуурыг төрийн захиргааны байгууллага тогтооно."

3/7 дугаар зүйлийн 7.8-7.11 дэх хэсэг:

"7.8.Энэ хуулийн 6.6.1, 6.6.2, 6.6.4-т заасан баримт бичгийг энэ хуулийн 7.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

7.9.Энэ хуулийн 6.6.3-т заасан баримт бичгийг энэ хуулийн 7.7-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага давамгайлах огнооны эрх хүсээгүйд тооцно.

7.10.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа мэдүүлсэн барааны тэмдгийн ном зүй, илэрхийллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

7.11.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.7, 7.8-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ."

4/8 дугаар зүйлийн 8.10-8.13 дахь хэсэг:

"8.10.Энэ хуулийн 7.10-т заасны дагуу нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт анхдагч огнооноос хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаж болно.

8.11.Эсэргүүцэл гаргасан этгээд энэ хуулийн 8.10-т заасан хугацааг хоёр хүртэл сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

8.12.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 8.5, 8.10-т заасан хариу болон эсэргүүцлийг өөрөө, эсхүл Оюуны өмчийн тухай хуулийн 16.2-т заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан төрийн захиргааны байгууллагад гаргана.

8.13.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 8.4, 8.7-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ."

5/10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг:

"10.6.Энэ хуулийн 10.2, 10.4-т заасан хугацаа сунгуулах хүсэлт гаргахад, эсхүл улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад үйлчилгээний хөлс төлнө."

6/11 дүгээр зүйлийн 11.8-11.12 дахь хэсэг:

"11.8.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдэгтэй холбоотой аливаа шийдвэрийг Олон улсын товчоонд мэдэгдэнэ.

11.9.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгийн хувьд энэ хуулийн 8.10-т заасан эсэргүүцлийг олон улсын хэвлэлийн огнооноос хойш таван сарын дотор гаргаж болно.

11.10.Энэ хуулийн 11.3, 11.6-д заасан хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хянаж, гэрчилнэ.

11.11.Энэ хуулийн 11.10-т заасан хүсэлтийг хянуулж, гэрчлүүлэхэд үйлчилгээний хөлс төлнө.

11.12.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 11.9-д заасан эсэргүүцлийг өөрөө, эсхүл Оюуны өмчийн тухай хуулийн 16.2-т заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан төрийн захиргааны байгууллагад гаргана."

7/12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:

"12.4.Энэ хуулийн 12.3.5-д заасан онцгой эрх нь бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт уг барааны тэмдэгтэй ижил тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд шударгаар ашиглаж байсан этгээдийн эрхийг хөндөхгүй."

8/21 дүгээр зүйлийн 21.6.5 дахь заалт:

"21.6.5.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт."

9/23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэг:

"23.8.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 23.2, 23.4, 23.5, 23.7-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ."

10/24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэг:

"24.9.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.4, 24.7-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ."

11/25 дугаар зүйлийн 25.6-25.9 дэх хэсэг:

"25.6.Газар зүйн заалтын улсын бүртгэлд газар зүйн заалт хэрэглэгчийн хүсэлтээр дараах өөрчлөлтийг оруулна:

25.6.1.газар зүйн заалт хэрэглэгчийн нэр өөрчлөх;

25.6.2.газар зүйн заалт хэрэглэгчийн хаягийн өөрчлөлт.

25.7.Газар зүйн заалт хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсон өдрөөс хойш зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэн улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлнэ.

25.8.Энэ хуулийн 25.6-д заасан өөрчлөлтийг хийлгэхэд үйлчилгээний хөлс төлнө.

25.9.Төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ."

12/33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалт:

"33.1.3.барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг таван жилийн турш ашиглаагүй бол тухайн ашиглаагүй бараа, үйлчилгээний төрөл, ангиллын хувьд."

2 дугаар зүйл.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Иргэний хууль," гэсний дараа "Оюуны өмчийн тухай хууль," гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "өнгө," гэсний дараа "өнгөний хослол," гэж, 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын "үйлдвэрлэсэн газрын нэр," гэсний дараа "газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил," гэж, мөн зүйлийн 5.2.1 дэх заалтын "гишүүн улсын" гэсний дараа "нэр, товчилсон нэр," гэж, "төрийн бэлгэдэл," гэсний дараа "Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл" гэж, мөн зүйлийн 5.2.1, 5.2.2 дахь заалтын "зөвшөөрөлгүй" гэсний дараа " ашигласан" гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "монгол хэлээр" гэсний дараа "цаасаар, эсхүл цахим хэлбэрээр" гэж, мөн зүйлийн 6.4.2 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.4.2 дахь заалтын "хураамж" гэсний дараа ", үйлчилгээний хөлс" гэж, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн "ирүүлнэ." гэсний дараа "Хэрэв мэдүүлэг гаргагч хүндэтгэн үзэх шалтгаантай бол уг хугацааг гурав хүртэлх сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө." гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн "зургаан сарын" гэсний өмнө "хөнгөлөлтийн хугацаа болох" гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн "төлөөлөгчөөр төлөөлүүлэн" гэсний дараа "төрийн захиргааны байгууллагаар дамжуулан" гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн "онцгой эрх" гэсний дараа "бүртгэгдсэн хэлбэр болон" гэж, мөн зүйлийн 12.3.5 дахь заалтын "төсөөтэй" гэсний өмнө "ижил" гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "тооцно." гэсний дараа "Монгол Улсын иргэн, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд хуульд заасан бол холбогдох татварыг төлсөн байна." гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

"3.1.2."хамтын тэмдэг" гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээдийн нэгдсэн хяналтын доор түүний гишүүд ашиглах барааны тэмдгийг;"

2/3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалт:

"3.1.14."албан ёсны тогтмол хэвлэл" гэж Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.4-т заасныг;"

3/7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг:

"7.7.Энэ хуулийн 6.6.3-т заасан баримт бичгийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш гурван сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ."

4/9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг:

"9.6.Бүртгэгдсэн барааны тэмдэг нь зөвхөн улсын бүртгэлд заасан эзэмшигч болон бараа, үйлчилгээнд хамаарна."

5/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:

"14.1.Хамтын тэмдэг эзэмшигч нь тухайн хамтын тэмдгийг ашиглахад нэгдсэн хяналт тавих үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээд байх бөгөөд гишүүд нь хамтын тэмдгийг нэгдсэн хяналтын доор ашиглах эрхтэй."

6/20 дугаар зүйл:

"20 дугаар зүйл.Газар зүйн заалтад тавих шаардлага

Хэвлэх

20.1.Энэ хуулийн 3.1.4-т заасан тодорхойлолтод хамаарахгүй зүйлийг газар зүйн заалтад тооцохгүй.

20.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний ерөнхий нэр болсон зүйлийг газар зүйн заалтаар бүртгэхгүй."

7/22 дугаар зүйл:

"22 дугаар зүйл.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт, чанарын хяналт

Хэвлэх

22.1.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолтод дараах зүйлийг тусгана:

22.1.1.бараа бүтээгдэхүүний чанар, онцлог шинж чанар нь тухайн газар нутагтай хэрхэн холбогдож байгаа тухай мэдээлэл;

22.1.2.газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний хими, физик, микробиологи, бүтцийн шинж чанарын тухай мэдээлэл;

22.1.3.газар зүйн заалтад хамаарах газар зүйн бүсийг тодорхой заах;

22.1.4.гарал үүсэл, хүний болон байгалийн хүчин зүйл, нутаг дэвсгэрийн онцлогтой хэрхэн холбогдож тухайн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг талаарх тайлбар, мэдээлэл;

22.1.5.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн тухайн газар зүйн заалтын шинж чанарыг бүрэн агуулж байгаа эсэхийг тодорхойлох чанарын дотоод болон хөндлөнгийн хяналт хийх байгууллагын тухай мэдээлэл.

22.2.Энэ хуулийн 22.1.5-д заасан газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын дотоод хяналтыг газар зүйн заалт хэрэглэгч нэгдэл, холбоо, байгууллага хэрэгжүүлнэ.

22.3.Энэ хуулийн 22.1.5-д заасан газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтыг аймаг, нийслэлийн чанарын хяналтын лаборатори болон чанарын хяналт тавих эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

22.4.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтын үр дүн нь энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд тодорхойлсон шинж чанартай тохирч байвал тухайн бараа, бүтээгдэхүүнийг газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнд тооцно."

8/27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг:

"27.2.Газар зүйн заалт хэрэглэгч газар зүйн заалт бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг газар зүйн заалтын хамт хэрэглэж болно."

9/29 дүгээр зүйл:

"29 дүгээр зүйл.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн

Хэвлэх

захиргааны байгууллага

29.1.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Оюуны өмчийн тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

29.1.1.барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах, барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох, газар зүйн заалтыг бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг хэрэглэхтэй холбоотой журам, дүрмийг боловсруулж, батлах;

29.1.2.барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай өргөдлийн маягт болон барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээний загварыг тогтоох;

29.1.3.барааны тэмдгийн олон улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулах;

29.1.4.хуулиар харьяалуулсан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх;

29.1.5.энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн мэдээлэл, эрх эзэмшигчийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг татварын байгууллагатай харилцан солилцох;

29.1.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

29.2.Энэ хуульд заасан болон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход төлөх үйлчилгээний хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

29.3.Энэ хуульд заасан үйлчилгээний хөлсний орлогыг төрийн сангийн дансанд байршуулна."

4 дүгээр зүйл.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "эдгээртэй" гэснийг "эдгээр хуультай" гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын "тодорхойлолтыг" гэснийг "нэрийг" гэж, мөн зүйлийн 3.1.16 дахь заалтын "буюу" гэснийг "болон" гэж, 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2 дахь заалтын "бөгөөд" гэснийг "илэрхийллийг" гэж, мөн зүйлийн 5.2.9 дэх заалтын "нийтэд түгээмэл" гэснийг "нийтийн хүртээл" гэж, мөн зүйлийн 5.3 дахь хэсгийн "үг, дүрсийг" гэснийг "зүйлийг" гэж, 6 дугаар зүйлийн 6.5.5, 6.6.3 дахь заалтын "давамгайлах огноо" гэснийг "давамгайлах эрх" гэж, 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн "Энэ хуулийн 6.6-д" гэснийг "Энэ хуулийн 6.6.1, 6.6.2, 6.6.4-т" гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн "үйлчилгээний хураамж" гэснийг "үйлчилгээний хөлс" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "8-10 дугаар зүйлийн холбогдох заалтыг" гэснийг "8 дугаар зүйл болон 9.5-д заасныг" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "бичгээр" гэснийг "цаасаар, эсхүл цахим хэлбэрээр" гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн "зургаан" гэснийг "есөн" гэж, 25 дугаар зүйлийн гарчгийг "Газар зүйн заалтыг бүртгэх, хэвлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах" гэж, 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтын "33.1.2-т" гэснийг "33.1.2, 33.1.3-т" гэж, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн "33.1.1, 33.1.2-т" гэснийг "33.1.1, 33.1.2, 33.1.3-т" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4, 7.5 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.4, 8.7 дахь хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.2, 23.3, 23.4, 23.5, 23.7 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.7 дахь хэсгийн "бичгээр" гэснийг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн "энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан" гэснийг, 33 дугаар зүйлийн 33.4.3 дахь заалтын ", газар зүйн заалтыг хэрэглэх" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6, 26.7, 26.8 дахь хэсэг, 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.5, 32.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР