A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 360

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 25.1, 30.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны удирдлагын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 263 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

1.1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч;

1.2. Нийслэлийн Засаг даргын орлогч (хоёроос илүүгүй);

1.3. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга;

1.4. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга.

1.5. Нийслэлийн Ерөнхий архитектор

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 308 дугаар тогтоолоор нэмсэн)

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

2.1. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Хүний нөөцийн удирдлагын тасаг, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Хүний нөөцийн хөгжлийн төвтэй);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2. Санхүү, төрийн сангийн хэлтэс (Өрийн удирдлагын тасагтай);

2.3. Хууль, эрх зүйн хэлтэс (Гэрээ, эрх зүйн тасагтай);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.4. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс (Хөрөнгө оруулалтын тасагтай);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.5. Нийгмийн бодлогын хэлтэс;

2.6. Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс (Хөгжлийн санхүүжилтийн тасагтай);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.7. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс;

2.8. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

2.9. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Хэвлэл, мэдээллийн тасаг, Олон нийттэй харилцах тасагтай);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.10. Цэргийн штаб.

3. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

3.1. Захиргаа, санхүүгийн хэлтэс;

3.2. Хотын инженерийн байгууламжийн хэлтэс;

3.3. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс;

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.4. Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтэс;

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.5. Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс;

3.6. Хяналт, үнэлгээний хэлтэс.

3.7.Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс.

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор нэмсэн)

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 154, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 65, дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 68, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 59, Багануур, Налайх дүүрэгт 39, Багахангай дүүрэгт 25 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

5. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараахь агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

5.1. Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар;

5.2. Архивын газар;

5.3. Аялал жуулчлалын газар;

5.4. Байгаль орчны газар (Зуслангийн товчоотой);

5.5. Бизнес инновац хөгжлийн газар;

5.6. Дотоод аудитын алба;

5.7. Замын хөгжлийн газар;

5.8. Биеийн тамир, спортын газар;

5.9. Боловсролын газар;

5.10. Газар зохион байгуулалтын алба;

5.11. Хот байгуулалт, хөгжлийн газар;

5.12. Орон сууцны бодлогын газар;

5.13. Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар;

5.14. Нийтийн тээврийн газар;

5.15. Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар;

5.16. Өмчийн харилцааны газар;

5.17. Соёл, урлагийн газар;

5.18. Худалдан авах ажиллагааны газар;

5.19. Хүнс, хөдөө аж ахуйн газар;

5.20. Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.21. Эрүүл мэндийн газар;

5.22. Хотын стандарт, хяналтын газар;

5.23. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор өөрчилсөн)

5.24. Мал эмнэлгийн газар;

5.25. Мэргэжлийн хяналтын газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.26. Нийгмийн даатгалын газар;

5.27. Хөдөлмөр, халамжийн газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 234 дүгээр тогтоолоор өөрчилсөн)

5.28. Нийтлэг үйлчилгээний газар;

5.29. Улсын бүртгэлийн газар;

5.30. Онцгой байдлын газар (нөөцийн албатай);

5.31. Статистикийн газар;

5.32. Татварын газар;

5.33. Хөдөлмөр эрхлэлтийн газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 234 дүгээр тогтоолоор хассан)

5.34. Цагдаагийн удирдах газар;

5.35. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар.

5.36.Залуучуудын хөгжлийн газар (Хөгжлийн төвтэй)
 

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор нэмсэн)

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасугай:

6.1. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг зохих журмын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулж ажиллуулах;

6.2. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг бууруулах, үр өгөөжтэй ажиллуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах ажлыг зохион байгуулах;

6.3. Нийслэл хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эх үүсвэрийг бий болгох зорилгоор холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэт цаас гаргах, концесс олгох ажлыг зохион байгуулах.

7. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт зөвшөөрсүгэй.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

9. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 25.1, 30.5, Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8, 23.4, 57.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн захиргааны удирдлагын бүтцийг дараах байдлаар тогтоосугай:

1.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч;

1.2.Нийслэлийн Засаг даргын орлогч (хоёроос илүүгүй);

1.3.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

1.4.Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;

1.5.Нийслэлийн Ерөнхий архитектор.

2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг доор дурдсанаар тогтоосугай:

2.1.Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газар (Дэд бүтэц, хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэстэй);

2.2.Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газар (Эрх зүйн бодлого, зохицуулалтын хэлтэс, Гэрээ, эрх зүйн хэлтэстэй);

2.3.Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2.4.Төрийн захиргааны удирдлагын газар (Хүний нөөцийн хөгжлийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй);

2.5.Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар;

2.6.Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;

2.7.Мэдээллийн технологийн газар (Технологи, системийн хөгжүүлэлтийн хэлтэс, Дэд бүтэц, техникийн хяналтын хэлтэстэй);

2.8.Цэргийн штаб.

3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараах байдлаар тогтоосугай:

3.1.Захиргаа, санхүүгийн удирдлагын газар (Мэдээлэл технологи, төлөвлөлтийн хэлтэстэй);

3.2.Хотын инженерийн дэд бүтцийн газар (Ашиглалтын удирдлагын хэлтэстэй);

3.3.Тохижилт, хог хаягдлын удирдлагын газар (Хот тохижилтын хэлтэс, Хотын ногоон байгууламжийн хэлтэс, Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэстэй);

3.4.Хүнс, худалдаа, үйлчилгээний газар;

3.5.Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар.

4.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 166, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 58, дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 73, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 64, Багануур, Налайх дүүрэгт 44, Багахангай дүүрэгт 30 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) байхаар тогтоосугай.

5.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараах агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

5.1.Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар;

5.2.Архивын газар;

5.3.Аялал жуулчлалын газар;

5.4.Байгаль орчны газар;

5.5.Биеийн тамир, спортын газар;

5.6.Бизнес, инновацын газар;

5.7.Газар зохион байгуулалтын алба;

5.8.Дотоод аудитын алба;

5.9.Замын хөгжлийн газар;

5.10.Нийтийн тээврийн бодлогын газар;

5.11.Нийтлэг үйлчилгээний газар;

5.12.Орон сууцны бодлогын газар;

5.13.Өмчийн харилцааны газар;

5.14.Хот байгуулалт, хотын стандартын газар;

5.15.Хяналт шалгалтын газар;

5.16.Худалдан авах ажиллагааны газар;

5.17.Хүнс, хөдөө аж ахуйн газар;

5.18.Эрүүл мэндийн газар.

6.Холбогдох хууль, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн хүрээнд нийслэлд байгуулсан доор дурдсан төрийн захиргааны байгууллагыг Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаатай уялдуулан ажиллуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:

6.1.Боловсролын газар;

6.2.Залуучуудын хөгжлийн газар (Залуучуудын хөгжлийн төвтэй);

6.3.Мал эмнэлгийн газар;

6.4.Онцгой байдлын газар (Нөөцийн албатай);

6.5.Соёл, урлагийн газар;

6.6.Статистикийн газар;

6.7.Татварын газар;

6.8.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар;

6.9.Цагдаагийн удирдах газар;

6.10.Улсын бүртгэлийн газар;

6.11.Шүүх шинжилгээний газар;

6.12.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт даалгасугай:

7.1.Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг зохих журмын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулж ажиллуулах;

7.2.Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын засаглал, зохион байгуулалтын бүтцийг оновчтой тогтоох, засаглалыг ил тод болгох, алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийн алдагдлыг бууруулах, үр өгөөжтэй ажиллуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах ажлыг зохион байгуулах.

8.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлж, нийслэлийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой зарим чиг үүргийг холбогдох хуулийн дагуу дүүргийн Засаг даргад шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт зөвшөөрсүгэй.

9.Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ын "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" албан тушаалын ТЗ-2 зэрэглэлд "3.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын газрын дарга, 4.Захирагчийн ажлын албаны газрын дарга" гэж тус тус нэмсүгэй.

10."Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээ"-ний "Нийслэлийн Засаг даргын орлогч" гэсний дараа ", Улаанбаатар хотын Ерөнхий менежер" гэж, "Дүүргийн Засаг даргын орлогч" гэсний дараа ", Дүүргийн менежер" гэж тус тус нэмсүгэй.

11."Журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 9 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам"-ын 4.1 дэх хэсгийн хүснэгтийн 2-т "-Нийслэлийн Засаг даргын орлогч;" гэснийг "-Нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер" гэж өөрчилсүгэй.

12."Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ын "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" албан тушаалын ТЗ-1 зэрэглэлийн "3.Улаанбаатар хотын Ерөнхий менежер" гэснийг хассугай.

13.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 360 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН