A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 350

Улаанбаатар хот

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, дүнг хагас жил тутам нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, холбогдох сайд нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН