A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2021 оны 350 дугаар 

   тогтоолын хавсралт.                            

 

 

 

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ 

 

Арга хэмжээ

Хариуцан хэрэгжүүлэх байгууллага

Хамтран хэрэгжүүлэх байгууллага

Хугацаа

Нэг.Бодлого, зохицуулалтаар хангах

  1.                

Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу боловсруулж байгаа Байгаль орчны зорилтот хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх цогц стратеги болон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Үндэсний хөгжлийн газар

2021-2022

  1.                

Тэрбум мод тарих газар нутгийн судалгааг хийж, стратеги, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийн бодит тооцооллыг гаргах.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Холбогдох яам

2021-2022

  1.                

Байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмж гаргах.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Боловсрол, шинжлэх ухааны яам

2022 оны эхний улиралд багтаан

  1.                

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын үеэр ИБУИНХУ-ын Засгийн газраас санаачлан баталсан "Ой, газар ашиглалтын тухай Глазгоугийн тунхаг"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Холбогдох яамд

2021-2030

Хоёр.Эрх зүйн орчныг боловсронгуй болгох

  1.                

Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулах эрх зүйн орчинг үе шаттайгаар бүрдүүлэх.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2023-2030

  1.                

Агро ойн аж ахуйг хөгжүүлэх ажлын хүрээнд тариалангийн талбайг хамгаалах зориулалт бүхий ойн зурвасыг байгуулах, жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлж иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгоход, иргэн аж ахуйн нэгжид татварын болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам

2021-2023

  1.                

Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

Эрчим хүчний яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

2021-2024

  1.                

Мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ, газар болон ус ашигласны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

2022-2023

  1.                

Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийг боловсруулж батлуулах.

Барилга, хот байгуулалтын яам

Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2021-2023

  1.            

Модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэх, импортлох, хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх, ашиглах, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

2021-2023

  1.            

"Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам"-ыг шинэчлэн батлуулж, орлогыг хууль, журамд заасан зориулалтын дагуу зарцуулж, хэрэгжилтийг хангах.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2021-2030

Гурав.Төсөв, санхүүгийн нөөцийг бүрдүүлж, шийдвэрлэх

  1.           

Ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн захиргааны байгууллага болон Монгол орны байгалийн бүс, бүслүүр, хөрс, цаг агаарын онцлогт тохирсон мод, бутыг тарьж ургуулах, арчлан хамгаалах үүрэг бүхий ойн аж ахуйн төвүүдийг бүсчлэн байгуулж, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам

Боловсрол, шинжлэх ухааны яам, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2021-2024

  1.           

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах.

Сангийн яам

Холбогдох яамд

2021-2030

  1.           

Модны аж ахуйн цогцолбор үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулж, кластерын зарчмаар хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр шийдвэрлэх.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Сангийн яам

2021-2030

  1.           

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, гадаадын зээл тусламжийг татан төвлөрүүлэх, хүлэмжийн хийн зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

Гадаад харилцааны яам

Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2021-2030

Дөрөв.Зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх

  1.           

Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх, үр, суулгацын нөөц бүрдүүлэх, түймэр, хөнөөлт шавьж, хууль бус мод бэлтгэл зэргийг бууруулах ой хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2021-2030

  1.           

Ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ойн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэн, төрөл бүрийн шахмал хавтан, модлог шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2021-2030

  1.           

 

Ойн нөхөн сэргээлт хийсэн, байгалийн аясаар сэргэн ургаж буй ой, цөлжилт, бэлчээрийн доройтолд өртсөн газарт бэлчээрийн менежментийг сайжруулах.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2021-2030

  1.           

Газар тариалангийн бүсэд салхины нөлөөгөөр үүсэх элэгдэл, эвдрэл тоосжилтыг бууруулах зорилгоор хамгаалалтын ойн зурвас байгуулах.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2021-2030

  1.           

Мод, ургамлын үр хангамжийн генетик нөөц бий болгох, хамгаалах, тарьц, суулгацын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүнд ашиглагдах дэвшилтэт технологи (биотехнологи, агротехнологи)-ийг бий болгох, нутагшуулах ажлыг зохион байгуулах.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 

Боловсрол, шинжлэх ухааны яам

2021-2030

  1.           

Ойжуулалт, ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагууд болон бусад улс орнуудтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, дэмжлэг авах, туршлага судлах.

Гадаад харилцааны яам

Боловсрол, шинжлэх ухааны яам

2021-2030

  1.           

Зүүн хойд Азийн бүс нутагт үүсч буй шар шороон шуургыг бууруулахад хамтран ажиллах, бусад орны оролцоог нэмэгдүүлэх асуудлаар олон улсын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах.

Гадаад харилцааны яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2022-2023

  1.           

Ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, усны хэмнэлттэй шинэлэг техник, технологи, инновацийг туршиж, нэвтрүүлэх, шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх.

Боловсрол, шинжлэх ухааны яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

2021-2024

  1.           

Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулалт, бэлчээрийн талхагдалтай тэмцэх судалгаа, туршилт, технологи дамжуулах төвийг бүсчилж байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах.

Боловсрол, шинжлэх ухааны яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

2021-2028

  1.           

Мод тарьж ургуулах бүс нутагт гадаргын болон газрын доорх усны нөөцийг судалж тогтоох, худаг гаргах, услалтын системийг байгуулах, томоохон голуудад усан сан байгуулж говийн бүс рүү ус шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хур тунадасны усыг хуримтлуулах хөв, цөөрөм байгуулж ашиглах, усалгааны хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг жил бүрийн төсөвт суулган батлуулж, үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

 

Сангийн яам, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар

2021-2030

  1.           

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ургуулах ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах.

Батлан хамгаалах яам

-

2021-2030

  1.           

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр орон нутагт ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, "Халамжаас Хөдөлмөрт" зорилтын хүрээнд нийгмийн халамж авдаг хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг оролцуулах ажлыг зохион байгуулах.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

-

2021-2030

  1.           

Томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал бохир усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж, саарал усыг мод, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх.

Барилга, хот байгуулалтын яам

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2021-2030

  1.           

Авто зам болон төмөр замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах, авто замын бүтээн байгуулалтад ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг хариуцан зохион байгуулах.

Зам, тээврийн хөгжлийн яам

-

2021-2030

  1.           

Уул уурхайн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн талбайд хийх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2021-2030

  1.           

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг тухайн орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө болон нарийвчилсан төлөвлөгөөг батлан, мод тарих үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүний нөөц, үр, тарьц, суулгац, усан хангамж, мод үржүүлгийн газар, арчилгаатай холбоотой асуудлыг судалгаа, тооцоонд үндэслэн тогтоож, холбогдох санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, хэрэгжилтийг ханган ажиллах.

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2021-2030

  1.           

Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасан хувь хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг дэмжиж ажиллах.

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 

2021-2024

  1.           

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд  мод тарих, ургуулах, арчлах үйл ажиллагааг тусган хэрэгжүүлэх.

Байгал орчин, аялал жуулчлалын яам

-

2021-2030

  1.           

Мод тарих үйл ажиллагааны талаар төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, биелэлтийг хангуулах.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Боловсрол, шинжлэх ухааны яам

2021-2030

  1.           

Модны үр, тарьц, суулгац, тарьсан модны тоо, талбайн хэмжээг нэгдсэн мэдээллийн санд оруулах.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2021-2024

Тав.Сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

  1.           

Мод тарих, арчлах, ургуулах, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ерөнхий, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр төсөл, заавар, аргачлал боловсруулах, мод бэлтгэх боловсруулах үйлдвэрийн мэргэшсэн ажилтан бэлтгэх ажлыг зохион байгуулах.

Боловсрол, шинжлэх ухааны яам

-

2022-2023

  1.           

Мод тарих, арчлах, ургуулах чиглэлээр 1000-аас доошгүй сургагч багш бэлтгэж, орон даяар сургалт зохион байгуулж зорилтот хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх

Боловсрол, шинжлэх ухааны яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2022-2023

  1.           

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн нийтийн эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол, нөлөөллийн талаар олон нийтэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах.

Эрүүл мэндийн яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2021-2030

  1.           

Ойжуулалт, мод тарьж ургуулах асуудлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, ногоон хөгжлийн талаарх соёлын арга хэмжээг дэмжиж ажиллах.

Соёлын яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2021-2030