A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 340

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 209 дүгээр тогтоол, Засгийн газрын 2025 оны 267 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА