A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 69

Төрийн ордон,Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт,өөрчлөлт оруулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн зэрэг зиндаа ТӨ-IV-ийн тусгай албан тушаалын "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн," гэсний дараа "Монгол Улсын дээд шүүхийн шүүгч," гэж, ТӨ-VI-ийн захиргааны албан тушаалын "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга" гэсний дараа ", Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга" гэж тус тус нэмсүгэй.

2."Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн зэрэг зиндаа ТӨ-V-ийн тусгай албан тушаалын "Монгол Улсын дээд шүүхийн шүүгч" гэснийг хассугай.

3.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР