- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 73
Төрийн ордон,Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт,өөрчлөлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын "Үндсэн хуулийн цэцийн ажлын алба" гэсэн хэсгийн "Тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "АА-2" гэсэн зэрэглэлд "Газрын дарга" гэж нэмсүгэй.
2."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын "Үндсэн хуулийн цэцийн ажлын алба" гэсэн хэсгийн "Тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "АА-3" гэсэн зэрэглэлийн "Газрын дарга" гэснийг "Хэлтсийн дарга" гэж, "Эрхэлсэн түшмэл" гэсэн ангиллын "АА-4" зэрэглэлийн "Хэлтсийн дарга, Ахлах зөвлөх" гэснийг "Ахлах зөвлөх" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
