A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 70

Төрийн ордон,Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад өөрчлөлторуулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын "Тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "АА-1" гэсэн зэрэглэлийн "Улсын дээд шүүхийн Тамгын газар" гэсэн хэсгийн, "Үндсэн хуулийн цэцийн ажлын алба" гэсэн хэсгийн "Тамгын газрын дарга" гэснийг тус тус хассугай.

2.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР