- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ПРОКУРОРТ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 72
Төрийн ордон,Улаанбаатар хот
Прокурорын албан ажлын онцгойнөхцөлийн нэмэгдлийн хэмжээгтогтоох тухай
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, 57.6 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоосугай.
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Прокурорт нэмэгдэл олгох журам батлах тухай" Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
