A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 185

Улаанбаатар хот

ШИЙДВЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 62 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн хавсралтад заасан зарим төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ