A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 352

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.1, 15.2, 17.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эх барихын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор "Нийслэлийн өргөө амаржих газар"-ыг "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн хүрээ амаржих газар"-ыг "Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн амгалан амаржих газар"-ыг "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллуулсугай.

2. Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллах энэ тогтоолын 1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 460

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг үйл ажиллагаа, чиг үүргийн хувьд "Амаржих газар" болгон тус тус өөрчлөн зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяалалд ажиллуулсугай.

2.Амаржих газруудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шуурхай, тасралтгүй байдлыг хэвшүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДС.ЧИНЗОРИГ