- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйл:
"1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно. Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран хариуцна."
2/8 дугаар зүйл:
"8 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор сонгон шалгаруулж, томилно."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
