- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 126
Улаанбаатар хот
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-овоо, Булган, Мандал-овоо, Манлай, Ноён, Номгон, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн, Цогт-овоо сумын төвүүдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, цэвэр, бохир усны суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг дээр дурдсан сумдын Засаг дарга нар, ус хангамж хариуцсан ОНӨААТҮГ-ууд, "Гүний ус" ХХК /Ж.Энхчимэг/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Өмнөговь аймгийн сумдыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Гүний ус" ХХК /Ж.Энхчимэг/-д даалгасугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т даалгасугай.
ДАРГАЖ.БАТСУУРЬ
ГИШҮҮНЛ.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Г.ЦОГТСАЙХАН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A