A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ 48 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Баянхонгор суманд мөрдөгдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф баталсан Зохицуулах зөвлөлийн 2021 оны 48 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаар хэсгийн "дор дурдсанаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр усны тариф"-ыг 2 төг/л болгон өөрчилсүгэй.

2.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т даалгасугай.

ДАРГАЖ.БАТСУУРЬ

ГИШҮҮНЛ.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ