A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 128

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус Зохицуулах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал"-ын 7.3.2.в дэх заалтыг "Спирт, архи, пиво, ундаа, жүүс, ус, талх нарийн боовны үйлдвэр, мах, сүү боловсруулах үйлдвэр, эмнэлэг" гэж өөрчлөн баталсугай.

2.Батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т даалгасугай.

ДАРГАЖ.БАТСУУРЬ

ГИШҮҮНЛ.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ