- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийн "хилийн мэргэжлийн хяналтын алба" гэснийг "гаалийн байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
