- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ИХ ДҮНТЭЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар А-267
Улаанбаатар хот
ИХ ДҮНТЭЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.5 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Их дүнтэй төлбөрийн системийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан дүрмийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин), Санхүү бүртгэлийн газар (Ц.Гарьд), Мэдээллийн технологийн газар (Д.Довчинбазар), Банксүлжээ системийн оролцогч нарт тус тус даалгасугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар)-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаалыг мөрдөж эхэлсэн өдрөөс эхлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А-88 дугаар "Их дүнтэй төлбөрийн системийн журам батлах тухай" тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
