- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурсан агуулгатай 10.5 дахь хэсэг нэмсүгэй:
"10.5.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачлалыг хүүхэд хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
