A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 11 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.3 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"9.1.3.төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогод нийцүүлэн Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдийн урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах."

2 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "дутагдалтай" гэсний дараа "иргэн, хуулийн этгээд," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино."

4 дүгээр зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "9.1.1-д" гэснийг "9.1-д" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР